Ачаалж байна…
Ачаалж байна…
Мөнхзул Батбаяр
zulaka7089@gmail.com
Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Энэ сарын 16-ны 08:00 цагийн байдлаар Баянхонгор хотод агаарын чанарын индекс "хэвийн" түвшинд байна.
Тодруулбал, РМ10 тоосонцрын агууламж 175 мкг/м3, PM2.5 тоосонцрын агууламж 18 мкг/м3, азотын давхар исэл (NO2) 9.0 мкг/м3, хүхэрлэг хий (SO2) 264 мкг/м3, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) 0.76 мг/м3, озон (03) 32 мкг/м3 байж, агаарын чанарын стандартаас даваагүй хэмжээнд гарчээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтын ажиллагаагаар Баянхонгор аймагт агаарын чанарыг хянах бүрэн автомат станцыг 2025 оны зургаадугаар сард ашиглалтад оруулсан. Баянхонгор нь улсын хэмжээнд ийм станцтай болсон 10 дахь аймаг юм. Автомат станц нь хүхэрлэг хий (SO₂), азотын ислүүд (NO2), нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5)-ын агууламжийг минут тутам 24 цаг, 365 хоног тасралтгүй ажиллаж байна.
Агаарын бохирдлын эх үүсвэрийн судалгаагаар 60 гаруй хувь нь гэр хороолол, 30 орчим хувь нь уурын зуух, үлдсэн хувь нь авто машинаас гарч байгаа утаа эзэлж байнэ гэсэн тооцоолол гарсан байдаг.