Ачаалж байна…
Ачаалж байна…
Г.Буянжаргал Буяка
buyka.bunduuk@gmail.com

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. “Зуунмод CUP-2026” чөлөөт бөхийн бага насны ангиллын олон хотын нээлттэй тэмцээнийг Зуунмод хотноо энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнд 10-15 насны ангилалд Монгол Улсын 45 байгууллагын 815 тамирчин, мөн ОХУ-ын Тува улсаас 15 хүний бүрэлдэхүүнтэй нэг баг оролцож, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Энэхүү тэмцээн нь бага насны тамирчдад өөрийн ур чадвараа сорих, туршлага солилцох, бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ өсвөр үеийнхний дунд чөлөөт бөхийн спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэн гаргахад чиглэж буйгаараа онцлог юм.
Тус тэмцээнийг Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Б.Хатанбаатар 2 дахь жилдээ дэмжин зохион байгуулж байгаа бөгөөд өсвөр үеийн тамирчдад өрсөлдөх, туршлага солилцох, ур чадвараа ахиулах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ чөлөөт бөхийн спортыг орон нутагтаа хөгжүүлэхээр зорьж байгаагаа нээлтийн үеэр илэрхийлж байв.
Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Л.Энхбаяр дасгалжуулагчтай “Төв Арж” баг, дэд байрыг У.Оюунбаяр дасгалжуулагчтай “Дархан Эрхэт” баг, гутгаар байрыг Б.Одончимэг дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо тус тус эзэллээ.