Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баянхонгор, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн зарим нутгаар энэ сарын 28, 29-нд салхи секундэд 16-18 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурах төлөвтэй байгааг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Агаарын температур хангайн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Алтайн салбар уулс, тал хээрийн нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байх бол говийн нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байх төлөвтэй. Харин Эхийн голын баянбүрд орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, малчид, тээвэрчдэд зөвлөмж хүргэж байна.
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх,
- Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар гарах,
- Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
- Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.