Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Спортын төрөлжсөн сургалттай Эрдэнэмандал сургуулийн 12 дугаар ангийн сурагчид Улаанбаатар хотын их, дээд сургуулиудын орчин нөхцөлтэй биечлэн танилцжээ.
Тодруулбал, тус сургуулийн төгсөх ангийн 63 сурагч 7 багшийн хамтаар энэ сарын 2-3-ны өдөр МУИС, МУБИС, АШУҮИС, ШУТИС, ҮБХИС, ДХИС-ийн сургалтын орчин, мэргэжлийн чиглэл, элсэлтийн нөхцөлийн талаар мэдээлэл авчээ.
Энэ үеэр МУИС, МУБИС-ийн шинжлэх ухаан, боловсролын салбар, багшлах болон эрдэм шинжилгээний чиглэлийн онцлогтой танилцсан бол АШУҮИС-ийн лаборатори, сургалтын баазтай танилцаж, анагаахын мэргэжлийн онцлогийг мэдэж авчээ. Харин ШУТИС-ийн орчин үеийн технологи, инженерчлэлийн чиглэлийн сургалт, ҮБХИС, ДХИС-ийн тусгай чиглэлийн мэргэжил, сургалтын онцлог, сахилга зохион байгуулалтын талаар мэдээлэл авсан байна.
Мөн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын босго оноо, сонгон шалгаруулалтын нөхцөл, спортын өндөр амжилт гаргасан сурагчдад олгодог тэтгэлэг, хөнгөлөлттэй элсэх боломжийн талаар тодруулжээ. Түүнчлэн сургуулийн кампус, лаборатори, номын сан, оюутны байрны орчин нөхцөлтэй танилцжээ.
Ийнхүү төгсөх ангийн сурагчид цаашид эзэмших мэргэжил, суралцах сургуулиа сонгоход шаардлагатай мэдээллийг газар дээрээс нь авч, ирээдүйн боловсролын чиглэлээ тодорхойлох боломж бүрджээ.