Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд ургац хураалт 91.26 хувьтай үргэлжилж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим талбайн ургац алдсан байна.
Тодруулбал, аравдугаар сарын 15-нд орсон цасны улмаас 444 га талбайн ургац алдаж, 40 га талбайн ургацыг малын тэжээлд шилжүүлжээ.
Энэ онд аймгийн хэмжээнд 13676.85 га талбайд улаан буудай тариалсан байна.
Ургац хураалтын явцын мэдээгээр үр тариа 13894 га талбайгаас 12672.9 га хурааж 91.21 хувь, малын тэжээл 305 га талбайгаас 315 га хурааж 103.2 хувь, тосны ургамал 1515.1 га талбайгаас 1335 га хурааж 88,11 хувьтай байна.
Төмс 229.1 га талбайгаас 203.6 га хурааж 88.87 хувь, хүнсний ногоо 1845.8 га талбайгаас 1707.1 га хурааж 92,49 хувь, нийт 17789 га талбайгаас 16233.6 га талбай хурааж, 91.26 хувьтай үргэлжилж байна.