Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D
jargald17@gmail.com

МАНИЛА, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азид хийж буй айлчлалынхаа эхэнд мягмар гарагт Филиппинд Энэтхэг, Япон, Австралийн удирдагчидтай уулзлаа. Тэрбээр айлчлалынхаа үеэр Хятад, Оросын төрийн тэргүүн нартай гурван талын уулзалт хийхээр төлөвлөж байгаа юм.
Д.Трамп Зүүн Өмнөд Азийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд Филиппиний нийслэл Манила хотод хүрэлцэн ирсэн бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн ардчилсан дөрвөн орныг нэгтгэдэг “Дөрвөл” (Quad) бүлгийн уулзалтаар бүс нутгийн гурван өдрийн айлчлалаа эхлүүлжээ. Тус бүлгийн удирдагчид хоёр жилийн дараа уулзсан нь энэ юм.
“Манай улсууд бол эрх чөлөөтэй, нээлттэй, тогтвортой, цэцэглэн хөгжсөн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн дөрвөн тулгуур юм” гэж Д.Трамп мэдэгдсэн байна.
Тэрбээр Азид хийх гурван өдрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Шэньжэн хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтад оролцох юм.
Энэхүү айлчлал нь Бүгд найрамдах нам завсрын сонгуульд ялагдал хүлээсний дараа, мөн АНУ-аас Хятадад хиймэл оюуны чип нийлүүлэхэд тавьсан шинэ хязгаарлалтууд, тагнуулын үйл ажиллагаатай холбоотой хардлага зэрэг хоёр орны худалдааны дайныг түр намжаасан эмзэг тохиролцоонд сөргөөр нөлөөлж болзошгүй үйл явдал өрнөсөн үед болж байна.