Ачаалж байна…
Ачаалж байна…
Баттөмөр Гэрэлт-Од
gereltod.battumur@gmail.com

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хавдрыг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг хамгаалах чухал зорилт юм.
Энэхүү зорилгын хүрээнд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хавдрын тасгийг байгуулж, бүтэц, орон тоогоор бэхжүүлэн үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
Ингэснээр хавдрын өвчтэй иргэдэд орон нутагтаа амбулаторийн үзлэг, хөнгөвчлөх тусламж, хими эмчилгээ, бай эмчилгээ болон хавсарсан эмчилгээ авах боломж бүрдсэн юм.
Тус тасаг үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажилласнаар өнөөдрийг хүртэл хугацаанд 9698 хүнд амбулаторийн тусламжийг, 78 хүнд хөнгөвчлөх эмчилгээг, хими эмчилгээнд 206, бай эмчилгээнд 66, хими болон бай эмчилгээний хосолсон эмчилгээнд 67 хүнийг хамруулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлээд байна.
Энэ нь зөвхөн тусламж үйлчилгээний тоон үзүүлэлт бус, хавдартай тэмцэж буй иргэдэд орон нутагтаа эмчлүүлэх, гэр бүл, ойр дотнын хүмүүсийнхээ дэргэд байх боломжийг нэмэгдүүлсэн бодит ахиц юм гэдгийг салбарынхан онцолж байна.