Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Бүтэн өнчин хүүхдүүдэд зориулсан Ховд аймгийн Засаг даргын нэрэмжит “Гэрэлт ирээдүй” тэтгэмжийг 2014 оноос эхлэн олгож байна.
Энэ онд тэтгэмж олгох журмыг шинэчлэн баталж, хэмжээг тав дахин нэмэгдүүлжээ. Ингэснээр хүүхдүүдэд сар бүр 50 мянга, жилд 600 мянган төгрөг олгохоор болсон байна.
Уг тэтгэмжид жилд 50 гаруй хүүхэд хамрагдана. Энэ нь бүтэн өнчин хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангахын зэрэгцээ хүүхдийн амьдрах орчны тогтвортой байдлыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
“Гэрэлт ирээдүй” тэтгэмжийн хүрээнд өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 950 гаруй хүүхдэд 120 сая төгрөгийн хуримтлал олгожээ.