Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Теле камерын хяналтын дэд төвд 57 гаруй төрийн байгууллага, 154 аж ахуйн нэгж, 14 сумын төвийн нийт 491 хяналтын камер холбогдож, нэгдсэн системээр дамжуулан хяналт тавьж байна.
Мөрөн сумын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн 59 цэгийн 193 камерын арчилгаа, засвар үйлчилгээ хэвийн ажиллагааг ханган иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус төв нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу хуульд заасан журмаар дүрс бичлэг шалгах, алдагдсан болон гээгдүүлсэн эд зүйлсийг олоход дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд шаардлагатай мэдээллийг эрх бүхий байгууллагад гаргаж өгөх чиглэлээр ажиллаж байна.
Энэ онд 636 иргэний өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, цагдаагийн байгууллагын зөвшөөрлөөр камерын бичлэг шалган, нийт 290.4 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг барагдуулахад дэмжлэг үзүүлжээ.
Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдал, нийтийн эзэмшлийн зам талбай, бүтээн байгуулалт, гэрэлтүүлэг болон бусад эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд камерын хяналт тавьж, болзошгүй эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлж байна.
Ухаалаг камерын хяналтаар нийт 16440 зөрчил илрүүлсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн дагуу 222.9 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

