Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын өвлийн бэлтгэл 90 хувьтай байгааг бүрэн хангах, түлш борлуулах цэгийг нэмэх талаар холбогдох байгууллагуудад үүрэг өглөө.
Мөн нийслэлд хэрэгжиж буй төсөл, бүтээн байгуулалтын явц, уялдаа холбоо, төсвийн гүйцэтгэл, 2027 оны төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг хэлэлцэж, авто замын түгжрэлийг багасгах, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн “Нүхэн гарц”, “Дүүжин замын тээвэр” төслийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэл өгснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.
Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажлын зохион байгуулалт, модоо арчлах, хамгаалах болон тулгамдсан асуудлыг хэлэлцэж, газар дээр нь шуурхай шийдэхийг холбогдох удирдлагуудад даалгажээ.
