Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

ШЭНЬЖЭН, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Шэньжэн хотод гурван талын уулзалтаа эхлүүлжээ. Гурван улсын удирдагчид түүхэндээ анх удаа ийм хэлэлцээ хийж байгааг ТАСС агентлагийн сурвалжлагч мэдээлсэн байна.
Уулзалт тус бүс нутаг дахь БНХАУ-ын төрийн өргөө болох “Цилинь Шаньжуан” харшид болж байна. Өмнө нь мөн энд Орос, Хятадын дээд түвшний хэлэлцээ болсон юм.
Гурван улсын удирдагч дэлхийн томоохон гүрнүүдийн харилцаа, мөн олон тооны мөргөлдөөн, зөрчлийн улмаас ээдрээтэй болоод буй олон улсын нөхцөл байдлыг тогтворжуулахад хамтран ажиллах асуудлыг хэлэлцэнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өмнө нь мэдээлсэн байна.