Ачаалж байна…
Ачаалж байна…
Tuul Batsuuri
btlnmn@yahoo.com

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд болж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ эх хэл, үндэсний бичиг, утга зохиолоо уламжлан хөгжүүлэх, судлан шинжлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх үйлсэд хүчин зүтгэж буй багш, эрдэмтэн судлаачдад талархал илэрхийллээ. Эх хэл бол харилцааны хэрэглүүр төдий бус, харин улс үндэстний эх түүхийн ой санамж, өв соёл, өвөрмөц сэтгэлгээ, эв нэгдлийн үнэт зүйл, тусгаар тогтнолын амин чухал дархлаа юм гэдгийг онцоллоо.
Энэ удаагийн зөвлөгөөнийг “Эх хэл-Нэг Монгол” уриан дор зохион байгуулж нь монголчууд дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаагаас үл хамааран эх хэл, өв соёлоороо холбогдож, үндэсний эв нэгдэл, оюун санааны дархлаагаа бэхжүүлэхийн чухлыг илэрхийлж буй. Монгол хэлний багш нарын зөвлөгөөнийг таван жил тутам тогтмол зохион байгуулж, ололт амжилтаа дүгнэн, бодлого, зорилтоо шинэчлэн тодорхойлж байх нь чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.
Төрийн шагнал хүртсэн багш нарт Ерөнхий сайд Н.Учрал шагналыг гардууллаа. Ажил үйлсээрээ салбартаа манлайлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Дэлхийн мөрөөдлийн сургууль” төрийн бус байгууллагын зөвлөх багш, доктор, профессор С.Цэцэгмаа, Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах шинжээч А.Цолмон нарыг Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагналаа.
Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан багш, сурган хүмүүжүүлэгчдийг төрийн дээд одон, медалиар шагнаж, алдар гавьяаг нь үнэлэв.