Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрмаа Дэлгэрцогт
ddelgermaa_97@yahoo.com

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь Политехник коллежийн барилгын зураг төсөв хийгдэж, ирэх оноос барилгын ажил эхлэхээр болжээ.
Энэхүү бүтээн байгуулалт нь улсын төсвийн 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих бөгөөд 640 хүүхдийн суудалтай, орчин үеийн хийцлэл бүхий иж бүрэн цогцолбор сургууль байхаар төлөвлөсөн байна.
Дорнод Политехник коллеж нь одоогоор хоёр хичээлийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус коллежийн захирал Л.Хишигтогтох: “Манай сургуулийн нэгдүгээр байр хуучин ХААТМС-ийн барилга буюу Хэрлэн сумын дөрөвдүгээр багт байрладаг бол хичээлийн хоёрдугаар байр Хэрлэн сумын долоодугаар багт байх МСҮТ-ийн байр юм. Харин шинэ байраа Хэрлэн сумын дөрөвдүгээр багт өөрийн газар дээр барьж байгуулснаар нэг байршилд төвлөрнө. Шинэ барилгаа ашиглалтад ороход 2017 онд баригдсан сургуулийн барилгаа газрын хамт орон нутгийн эзэмшилд шилжүүлэн өгнө” гэв.
Тус МСҮТ-ийн байранд Ерөнхий боловсролын сургууль, мөн хажууд нь шинэ цэцэрлэг байгуулан ажиллуулах боломжтой юм.