Ачаалж байна…
Ачаалж байна…
Odonchimeg T
sbodnoo6@gmail.com

Баруун-Урт 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ жил хоёр сая орчим толгой мал өвөлжиж, хаваржина. Хөдөө, аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг 80,2 хувьтай хангажээ. Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд өвсөө 100 хувь бэлтгэсэн бол бэлтгэвэл зохих тэжээлийн 40 хувийг бэлтгээд байна гэж аймгийн ХААГ-аас мэдээллээ.
Одоогоор цаг агаар тогтуун, цас ороогүй өвөлжилт хэвийн байгаа ч цаг агаарын урьдчилсан мэдээгээр нийт нутгаар хур тунадас ихтэй, олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаагаас гадна нутгийн баруун болон баруун урд сумдын нутгаар хур тунадас багатай, зунжлага тааруу байсан учир малчид отор, нүүдэл хийх шаардлагатай байгаа гэв.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн 40 орчим малчин өрхийн 21 мянган толгой мал Дорноговь аймгийн Дэлгэрэх, Хэнтийн Галшар, Баянхутаг сумдын нутгаар отор нүүдэл хийх төлөвтэй байна.
Мөн энэ жил хилийн зурваст 370 өрхийн 180 мянган толгой мал, байгалийн тусгай хамгаалалттай газарт 200 гаруй малчин өрх отор нүүдэл хийх төлөвтэй байгаа аж.