Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баян-Өндөр, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн хэмжээнд 15088 ахмад настанд нийт 3.3 тэрбум төгрөгийн суурь тэтгэвэр олгоно. Суурь тэтгэврийг 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас нь тооцож олгох юм.
Энэ талаар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хэлэлцүүлэг Орхон аймагт болох үеэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс мэдээллээ.
Мөн сайн дурын даатгалд шинээр хамрагдах иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг чөлөөлөхөөр болжээ.
Түүнчлэн сүүлийн таван жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна.