Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Гал унтраах техник, спортын эрэгтэйчүүдийн 21 дэх, эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-8-нд Азербайжан Улсын Баку хотод болж байна.
Тус тэмцээнд Монгол Улсаас оролцож буй Онцгой байдлын байгууллагын шигшээ багийн бүрэлдэхүүнд Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид багтжээ.
Тодруулбал, Хойд бүсийн захирагч, Онцгой байдлын газрын дарга, “Алтангадас” гал унтраах техник, спортын клубийн тэргүүн, хурандаа Ш.Баасандорж, дасгалжуулагч Н.Эрдэнэбилэг, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн бага дарга, ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Нямсүрэн, олон улсын хэмжээний мастер, ахлах дэслэгч О.Мөнхтунгалаг, тус ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Баярнамсрай болон Онцгой байдлын газрын ажилтан Э.Сарангуа нар оролцож байна.
Тэд эх орон, байгууллагынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өргөж, гал унтраах техник спортын ур чадвар, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж байна.