Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баян-Өндөр, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаатай танилцаж, ойн сангийн хамгаалалт, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл, хяналтын ажлыг сайжруулахад анхаарчээ.
Ойн нөхөрлөлүүдийн гал түймэр унтраах багаж, хэрэгслийн бэлэн байдал, ойн сангийн хамгаалалт, эргүүл хяналтын ажлыг авч үзэхийн зэрэгцээ түймрийн эрсдэлийг бууруулах, болзошгүй аюулын үед шуурхай ажиллах бэлтгэлийг хангах, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах асуудлыг хэлэлцсэн байна.
Тус уулзалтад аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Баян-Өндөр сумын ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо, Сум дундын ойн анги болон сумын байгаль орчны хамгаалагчид оролцжээ.
Ойн санг хамгаалах, түймрийн эрсдэлийг бууруулахад ойн нөхөрлөлүүдийн бэлэн байдал, байнгын хяналт, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо чухал юм.






