Ачаалж байна…
Ачаалж байна…
Odonchimeg T
sbodnoo6@gmail.com

Баруун-Урт 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт “алаг цоог” түвшинд байгаа ч Баруун-Урт, Асгат суманд өвчлөл хамгийн өндөр байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 44 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 56 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өвчлөл нэмэгдэж, орны ачаалал ихэссэнтэй холбоотойгоор нэмэлт ор дэлгэж эхэлжээ. Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн дийлэнх нь 0-5 насныхан байна.
Мөн түргэн тусламжийн дуудлагын 60 гаруй хувийг томуугийн өвчлөлтэй холбоотой дуудлага эзэлж байгаа бөгөөд амбулаторийн үзлэг, түргэн тусламжийн дуудлага өмнөх долоо хоногтой харьцуулахад эрс нэмэгджээ. Энэ долоо хоногоос бусад суманд өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг тус газраас анхаарууллаа.
Түргэн тусламжийн дуудлагын 60 гаруй хувийг томуугийн өвчлөл эзэлж байгаа бгөөөд амбулаториор үйлчлүүлж байгаа болон түргэн тусламжийн дуудлага өмнөх долоо хоногоос эрс өссөн байна. Энэ долоо хоногоос бусад сумдад томуугийн идэвхжил нэмэгдэх хандлагатай байгааг хэллээ.
Иймд эцэг эхчүүдийг хүүхдийнхээ эрүүл мэндэд тавих анхаарлаа нэмэгдүүлж, халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөв. Түүнчлэн томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүйгээр эмнэлгийн байгууллагад хандахыг анхаарууллаа.