Ачаалж байна…
Ачаалж байна…
Bulgan Erdene
bulgaa@one.mn

Сайнашанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Энэ онд аймгийн хэмжээнд 37 аж ахуйн нэгж, 500 гаруй айл өрх нийт 364.8 га д тариалалт хийжээ. Говь нутгийн тариаланчид нийт 712 тонн ургац хураан авснаар энэ жилийнхээ ажлыг 100 хувь дуусгасан байна.
Тухайлбал, төмс 60 гаруй тонн, хүнсний ногоо 362.03 тонн, жимс жимсгэнэ нэг орчим тонныг хураан авчээ. “Дорноговийн тариаланчид аймгийнхаа төмс хүнсний ногооны хэрэгцээний 29.5 хувийг хангаж байгаа бөгөөд энэ үзүүлэлтийг таван жилийн өмнөхтэй харьцуулахад таван хувиар нэмэгдсэн. Учир нь “Шинэ хөдөө” төслийн хүрээнд аймгийн газар тариалан эрхлэгчдэд 350 хүлэмжийг олгосон нь хамгаалагдсан хөрсний тариалалт 19.200 м2-аар, мөн 20 ширхэг тракторыг тариаланчдад олгосон нь техник хангамж 27 хувиар тус тус нэмэгдсэн” гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Ташрамд, “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд энэ онд Дорноговийн “Мөрөөдлийн говь” ХХК “Нарлаг хүлэмж” байгуулахаар 500 сая төгрөгийн зээл авсан бол зуны хүлэмж байгуулахаар дөрвөн иргэн 600 гаруй сая төгрөгийн зээл авчээ.