Ачаалж байна…
Ачаалж байна…
Баттөмөр Гэрэлт-Од

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Архангай аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2026 оны эхний 10 сард аймгийн төсөвт 49.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 55.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 12.7 хувиар давуулан биелүүлжээ.
Харин орон нутгийн төсвийн орлогод 24.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 31.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 24.4 хувиар давуулан биелүүлсэн байна.
Орлогыг нэр төрлөөр нь үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн татвар, авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгсэлийн татвар, малын тоо толгойн албан татвар, улсын тэмдэгтийн хураамж, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамж, газрын төлбөр, газрын дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт, ан амьтны нөөц ашигласны төлбөр, ус, рашааны нөөц ашигласны төлбөр, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийг 1.4 хувиас 7.8 дахин давуулан биелүүлжээ.
Орон нутгийн төсвийн байгууллагуудын бараа, ажил үйлчилгээний зардлын хэмжээ 39.2 тэрбум төгрөг байгаагийн 48.7 хувийг цалин хөлсөнд, 6.0 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 45.3 хувийг бараа, ажил үйлчилгээний бусад зардалд зарцуулжээ.
Төсвийн зарлагыг эдийн засгийн салбараар харвал 85.9 хувийг орон нутгийн засаг захиргаанд, 9.9 хувийг боловсролын салбарт, 1.3 хувийг соёлын салбарт, 2.9 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан байна.