Ачаалж байна…
Ачаалж байна…
Narangerel GAA

Есөнбулаг, 2026 оны 11 дүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хүүхдийн төлөө “За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй “Үнэт цагаа – Үр хүүхдүүддээ өгье” аяныг өрнүүлж, хүүхдүүддээ зориулах цагийг нэмэгдүүлэхийг уриалав.
Энэхүү аяныг Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар Есөнбулаг сумын 3, 11 дүгээр цэцэрлэг хамтран 11 дүгээр сарын 18-нд өрнүүллээ.
Аяны хүрээнд эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан “Хүүхэд хамгаалал”, “Гэр бүл дэх хүүхдийн хүмүүжил, төлөвшил” сэдэвт таван удаагийн сургалт зохион байгуулж, нийт 113 хүнийг хамруулсан байна.
“Монгол гэр бүл дэх асуудал, зөрчил” судалгаагаар эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдэдээ зориулж буй чанартай цаг өдөрт дунджаар 30-45 минут байгаа нь дэлхийн дунджаас 5-10 дахин бага үзүүлэлт ажээ. Мөн 2025 оны байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн 80 гаруй хувь нь гэр бүлийн орчинд бүртгэгдсэн байна тухай мэдээллийг онцлон танилцуулсан юм.
Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагчдыг үр хүүхдүүддээ зориулах цагийн нэмэгдүүлж, тэдний хөгжил, хамгааллыг нэн тэргүүнд тавьж байхыг уриаллаа.