Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагва Н.

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цэцэг сумын Баян гол багийн нутаг, Цагаан овоо гэх газарт эртний хүн чулуун хөшөө бий.
Тус хөшөө нь далайн түвшнээс дээш 2030 метр өндөрт байрладаг. Хөшөөнд хүний нүд, хамар, амыг дүрсэлж, баруун гарт нь сав бариулан, зүүн ташаанд нь сэлэм зүүлгэсэн байна. Мөн бүсэндээ тагнай хээтэй, баруун ташаанд хавтага дүрсэлжээ. Гэвч нар, салхины нөлөөгөөр чулуун хөшөө хагарч, сийлбэр дүрслэл нь зарим хэсэгтээ эвдэрч гэмтсэн байна.
Энэ хөшөө нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт орших түүх, соёлын дурсгалуудын нэг бөгөөд нутгийн иргэд Цагаан овоон хүн чулуун хөшөө гэж нэрлэдэг.
Одоогоор тус аймагт 60 гаруй хүн чулуун хөшөө бүртгэгджээ.
Цэцэг сумын тухайд Улаанбаатар хотоос 1300 гаруй км, Ховд аймгийн төвөөс 200 гаруй км зайд оршдог, байгалийн өвөрмөц тогтоц, өндөр уулс, нуур, түүх, соёлын дурсгал их учраас аялагч, жуулчид зорин очих дуртай.