Ачаалж байна…
Ачаалж байна…
Altantsetseg .G

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд орон нутгийн боловсролын салбарыг дэмжиж, сургалтын орчныг сайжруулахад тогтмол хөрөнгө оруулж байна.
Энэ удаа “Зэс эрдэнийн хувь” ХХК 2026 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу ерөнхий боловсролын 8 дугаар сургуульд физикийн кабинет тохижуулж, хүлээлгэн өгчээ.
Орхон аймаг 2024 оноос эхлэн жил бүр физикийн хичээлийн анги нийтийн олимпиадыг зохион байгуулж, сургуулиудад физикийн кабинет тохижуулах ажлыг үе шаттай хийж иржээ. 8 дугаар сургуулийн кабинет нь энэ ажлын хүрээнд тохижуулсан гурав дахь кабинет юм.
Эдгээр ажил нь сурагчдын физикийн шинжлэх ухааны талаарх сонирхлыг нэмэгдүүлэх, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
Үүний үр дүнд физикийн хичээлийн сургалтын чанар 1.2 хувиар сайжирч, улсын төрөлжсөн олимпиадад оролцох сурагчдын тоо гурав дахин нэмэгджээ.