Аргалант сумын мал төлөлтөд цаг агаарын таагүй байдал хүндрэл учруулж магадгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-03-30 21:42:02

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Аргалант сумаар цаг агаарын байдал тогтворгүй, цасгүй хүйтэн шуургатай байгаа нь мал төлөлтөд хүндрэл үзүүлж  магадгүй байна хэмээн ИТХ-ын дарга Д.Тарав мэдээлж байна.

Тус суманд энэ жил 42500 гаруй эх мал төллөх урьдчилсан дүн мэдээ гарчээ. Үүнээс гүү 2881, үнээ 2972,  хонь 22943, ямаа 13730, ингэ 11 төллөх юм байна.

Өнөөдрийн байдлаар Аргалант сумын нутагт 2078 эх малаас 2169 төл хүлээн авчээ. Одоогийн байдлаар нийт төллөх малын 5 хувь төллөөд байгаа аж. 

Холбоотой мэдээ