Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэхэд тэдний ур чадварт шинжилгээ хийж сурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-24 17:23:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас Канад Улсын Засгийн газрын МERIT төсөлтэй хамтран “Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэхэд ур чадварт шинжилгээ хийж, тасралтгүй суралцагч байгууллага болох нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад ЗДТГ-ын хэлтэс, агентлагуудын ахлах мэргэжилтэн хүний нөөцийн ажилтан гээд 34 төрийн албан хаагч оролцжээ.

Сургалтыг МERIT төслийн техникийн зөвлөх Дэвид Дорвард удирдан явуулж, оролцогчдод хүний нөөцийн чиг үүргийн хүрээнд албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан тусгай болон техникийн ур чадварын шалгуур үзүүлэлтүүд, ур чадварын зөрүүг тодорхойлох арга зүйг танилцуулан, практикт ашиглах дасгал ажлуудыг хийсэн байна.

Дундговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ISO9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг аймгийн ЗДТГ-т  хэрэгжүүлэхээр тусгасан байдаг.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Зөвлөх байгууллага Юнайтед Менежмент Консалтинг ХХК, дэмжин ажиллагч МERIT төслийн багтай хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ийнхүү чадваржуулах сургалт, техникийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.

Холбоотой мэдээ