Ачаалж байна…
Ачаалж байна…
Aidos Shynai

Өлгий, 2026 оныарваннэгдүгээрсарын 19 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн СУАЖЗГ-ын байгууллагын Ёс зүйн дэд хорооноос 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд албан хаагчдын хувь хүний хөгжил, харилцаа, хандлагыг сайжруулах, байгууллагын эерэг уур амьсгал, зөв төлөвшилтэй хамт олны соёлыг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногийн аян зохион байгууллаа.
“Соёлын бүтээлч сар” аяны Үндэсний бичиг соёлын долоо хоногийн хүрээнд хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, бие биеэ хүндэтгэх, дэмжих, урам зориг өгөх, талархлын соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Хамтран ажиллая-Харилцан дэмжье” уриан дор талархлын долоо хоногийн аяныг зохион байгууллаа.
Аяны хүрээнд “Талархлын хайрцаг” ажиллуулж, албан хаагчид хамтран ажилладаг нэгэндээ талархлаа илэрхийлэх, сайн сайхан үг, урам зориг өгөх зурвас бичиж, бие биенээ үнэлж, хүндэтгэх боломжийг бүрдүүлсэн юм.
Мөн алба хаагчдын хувь хүний хөгжил, өөрийгөө танин мэдэх чадвар, сэтгэл хөдлөлөө удирдах болон бусадтай зөв боловсон харилцах хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Насан туршийн суралцахуйн төвийн сургагч багш С.Гаухартай хамтран “Өөрийн үнэлэмжээ дээшлүүлэх”, “Сэтгэлийн хөдөлгөөн, зан үйлээ хянах зохицуулах” зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, сэтгэл хөдлөлөө зөв удирдах, зан үйлээ хянах, зохицуулах, ажлын байран дахь харилцаа, хандлагаа эерэгээр төлөвшүүлэх талаар мэдлэг, ойлголт өглөө.
Эдгээр үйл ажиллагаанууд байгууллагын дотоод соёлыг бэхжүүлэх, алба хаагчдын харилцаа, хандлагыг эерэгээр төлөвшүүлэх, харилцан ойлголцол, хүндлэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо хэмээн аймгийн СУАЖЗГ-аас мэдээллээ.