Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөв

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-19 12:28:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан энэ сарын 16-ны өдрөөс Өлгий хотод ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж байна.

Тэрбээр өнөөдөр тус сумын дөрөв, тав, 11 дүгээр багийн ард иргэдтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага, УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслийн УИХ-ын хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр дэмжигдсэн заалтууд, ирэх 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй ард нийтийн санал асуулгын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан маргааш аймгийн Хөгжимт драмын театрт төрийн албан хаагчидтай уулзалт хийнэ.  

Холбоотой мэдээ