Хамгийн гоёмсог гоолийн эзэн тодорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА. /РИА Новости/. ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос хамгийн
гоёмсог гоолыг оруулсан тамирчинд олгодог Ференц Пушкашийн нэрэмжит шагналын
эзнээр Унгарын Дебрецен клубын тоглогч Даниэль Жори тодорчээ.
ФИФА-гийн шагнал гардуулах ёслол Италийн Милан хотын “Ла Скала” театрт болж
байгаа юм. Энэ шагналын төрөлд Ференц Пушкашаас гадна Аргентины хөлбөмбөгчин
Лионель Месси, Колумбын тоглогч Хуан Кинтеро нар өрсөлдсөн байна.