Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн 20:00 цаг хүртэлх урьдчилсан мэдээг хүргэж байна.
Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай хүйтэн байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтийн хойд хэсгээр 0.0-1.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэх аж.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг Үүр голын хөндийгөөр 14-19, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн байна. Харин говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүсийн хойд болон зүүн хэсгээр +1-4, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байх аж.
Улаанбаатар хот орчимд цас орно, Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна. Өглөөний 05:00 цагт нийслэлд 11 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 74 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.