Ачаалж байна…
Ачаалж байна…
Tuul Batsuuri

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон С.Цогтбаяр, С.Цацралт нарыг энэ сарын 20-нд хүлээн авч уулзан, Соёлын элчийн гэрчилгээ гардуулав.
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн С.Цацралт нь баримтат гэрэл зургийн салбарт 40 гаруй жил ажиллах хугацаандаа Монгол орны түүх, соёл, нүүдэлчдийн өв уламжлал, байгалийн үзэсгэлэнг дотоод гадаадад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа уран бүтээлч юм.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр нь шог зураг, дүрслэх урлагийн салбарт ажиллаж, үндэсний үнэт зүйлсийг уран бүтээлээрээ дамжуулан сурталчилж байгаа билээ.
Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон С.Цогтбаяр, С.Цацралт нар нь “Арт аялал” төслийнхөө хүрээнд Монголын түүх, соёлын өвийг эрэн сурвалжлах, судалгааны эргэлтэд оруулах, олон улсад сурталчлан таниулах чиглэлээр ажиллах юм.