Бүргэдчдийн баяраар Өлгий нисэх буудалд зургаан онгоц бууна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-04 15:42:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаануудын нэг "Бүргэдчдийн баяр" ирэх амралтын өдрүүдэд Бугат сумын “Саят толгой” хэмээх газарт болно.

Энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулах уг баярыг гадаадаас 1500 орчим жуулчин ирж сонирхох тооцоо гарсныг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдэгдээд байна. Жуулчдын ихэнх нь онгоцоор ирж байгаа бөгөөд өнөөдөр Өлгий нисэх буудалд "Аэромонголиа" компанийн нэг, "Хүннү эйр" компанийн таван онгоц буух аж. 

Бүргэдчдийн баярын хөтөлбөрийг доор танилцуулж байна.

2019.10.05

09:00-10:00 цаг. Бүргэдчдийг бүртгэх;

10:00-11:00 цаг. Нээлтийн ажиллагаа;

11:00 цаг. Бүргэдчид бүргэдээ биедээ дасгасан байдлыг шалгаруулан дүгнэх, эхний шалгаруулалтыг давж гарсан бүргэдчдийн хувцас, бүргэд болон морины тоног, хэрэгслийг шалгаруулах;

13:00-14:00 цаг. Үдийн завсарлагаа;

14:00-15:00 цаг. Тэмцээний үргэлжлэл;

15:00 цаг. Тэмээний уралдаан;

15:00-16:00 цаг. Сур харваа

16:00-17:00 цаг. Мөнгө шүүрэх /тенге илу/;

18:00 цаг. Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн концерт.

2019.10.06.

10:00-13:00 цаг. Бүргэдчид бүргэдээ ан агнахад сургасан байдлыг /шырга тарту/ шалгаруулах;

13:00-14:00 цаг. Үдийн завсарлагаа;

14:00-15:00 цаг. "Кыз хуар" /хүүхэн хөөх/ тоглоомын үзүүлбэр;

15:00-16:00 цаг. "Көкбар» /тулам булаах/ тэмцээн;

16:00-17:00 цаг. Хаалтын ажиллагаа.

Холбоотой мэдээ