Ачаалж байна…
Ачаалж байна…
Bulgan Erdene
bulgaa@one.mn

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ихэнх сумын нутгаар энэ сарын 16-ны үдшээс эхлэн цас орлоо.
Улаанбадрах суманд хамгийн их буюу 3.0 мм, Хөвсгөл, Айраг суманд 2.0 мм, Өргөн, Сайхандулаан суманд 1.7 мм, Хатанбулаг суманд 1.4 мм, Сайншанд суманд 1.0 мм цас орсон байна. Харин Алтанширээ суманд 0.9 мм, Дэлгэрэх суманд 0.6 мм, Эрдэнэ суманд 0.4 мм, Иххэт суманд 0.3 мм, Мандах суманд 0.1 мм цас орж, Замын-Үүд суманд цас ороогүй байна.
Одоогоор аймгийн нутгаар салхины хурд секундэд 1-9 метр, агаарын температур шөнөдөө -5-11, өдөртөө -1-5 градусын хүйтэн байна.
Өнөөдөр нутгийн төв болон өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, замд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх тул иргэд, жолооч, малчдыг сонор сэрэмжтэй байхыг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.