Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн марафон болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-02 15:42:39

ХАН-ЮНИС. /Xinhua/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиох гэж буйтай холбоотойгоор Газын зурвасын өмнөд нутагт орших Хан Юнис хотод өнгөрсөн ням гарагт тэргэнцэртэй иргэдийн дунд марафон зохион байгуулжээ.


Олон арван хүн оролцсон энэхүү тэмцээнд таван хүүхдийн эцэг Самир Овайда түрүүлсэн байна. Өдгөө 45 настай тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч мөн бусдын адил идэвхтэй байж, амьдралын янз бүрийн нөхцөл байдалд зорилгодоо хүрч чаддаг гэдгийг хүмүүст харуулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.


“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил амьдарч чаддаг гэдэг ойлголтыг нийгэмд өгөхийн тулд бид энд цугларсан билээ” хэмээн Овайда ярьсан байна. 

Холбоотой мэдээ