Цар тахлын хамгийн хүнд үе ард хоцорсон гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-15 11:07:24

МЕХИКО. /TASS/. Манай улсад коронавирусний цар тахлын хамгийн хүнд хэцүү үе ард хоцорлоо гэж Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор мэдэгджээ.


“Хамгийн хэцүү, аюултай үе ард хоцорсон гэж би үзэж байна. Өөрийгөө тусгаарлах дэглэм тогтоох, онцын ач холбогдолгүй бүх үйл ажиллагааг түр зогсоох зэрэг арга хэмжээ нь эрүүл мэндийн байгууллагуудад хэт ачаалал өгөхөөс сэргийлэх боломжийг олгосон” хэмээн тэрбээр хэлжээ.


Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 2 дугаар сарын 28-наас хойш Мексикт 142690 хүн коронавирусээр халдварлаж, 16872 хүн нас баржээ. Хоёр сарын хөл хорионы дэглэм үйлчилснээс хойш буюу 6 дугаар сарын 1-нээс хойш тээврийн хэрэгслийн үйл ажиллагаа болон барилга, ашигт малтмал олборлох, боловсруулах салбарын үйл ажиллагааг сэргээсэн байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг дагаж мөрдөн, тусгаарлалтаас аажмаар гарахыг Ерөнхийлөгч Лопес Обрадор 6 дугаар сарын 11-нд ард түмэндээ уриалжээ. 

Холбоотой мэдээ