Ачаалж байна…
Ачаалж байна…
Г.Буянжаргал Буяка

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. “Боломж – 2026” хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын байрны өдөрлөгийг өнөөдөр Зуунмод хотноо зохион байгууллаа. Өдөрлөгийг "Нэг дороос, нэг өдөрт, илүү их боломж" уриатай зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 300 гаруй иргэд оролцжээ.
Энэ ажил нь Төв аймгийн иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ажил олгогчдын хүний нөөцийн хэрэгцээг хангах, мэргэжил, ур чадварын үнэ цэнийг олон нийтэд таниулах зорилготой юм.
Өдөрлөгөөр ажил олгогч байгууллагуудын ажлын байрны танилцуулга, ажил хайгч иргэдтэй хийх уулзалт, ярилцлага, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний мэдээлэл, зөвлөгөө, мэргэжил, ур чадварын үзүүлбэр зэргийг мэдээлсэн байна.
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг уялдуулах асуудлыг чухалчилж байгааг Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нээлтийн үеэр онцоллоо.
2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн мэдээллээр 1,630 шинэ ажлын байр бий болжээ. Мөн 557 иргэнийг ажилд зуучилж, 10,993 иргэнийг түр ажлын байраар хангасан дүнтэй байна.