“Emmy”-гийн шилдэг цувралууд тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-21 12:43:42

НЬЮ-ЙОРК. /ABC/. Америкийн телевизийн урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Emmy Awards” наадамд Watchmen” болон “Schitt's Creek” цувралууд шилдэг богино хэмжээний болон инээдмийн цувралуудаар тус бүр тодорчээ. Цахим хэлбэрээр болж буй 72 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг “ABC телевиз Лос Анжелес хотоос дамжуулан хүргэж байна. Энэ удаагийн наадмын анхны шагналыг жүжигчин Юджин Леви, Кэтрин О'Хара нар хүртжээ.


Schitt's Creek” цувралд дүр бүтээсэн жүжигчин Южин Леви “Шилдэг инээдмийн эрэгтэй жүжигчин”-ээр тодорчээ. Түүнчлэн энэ кинонд дүр бүтээсэн жүжигчин О'Хара Шилдэг эмэгтэй инээдмийн жүжигчин” төрөлд шалгарсан байна. Шилдэг инээдмийн эрэгтэй жүжигчний төрөлд жүжигчин Энтони Андерсон (black-ish), Дон Чидл (Black Monday), Тед Дэнсон (The Good Place), Майкл Дуглас (The Kominsky Method), Рами Юсеф (Ramy) нар өрсөлджээ. Харин инээдмийн жүжигчний төрөлд Кристина Эпплгейт (Dead to Me), Рэйчел Броснахэн (The Marvelous Mrs. Maisel), Линда Карделлини (Dead to Me), Исса Рэй (Insecure), Трэси Эллис Росс (black-ish) нар өрсөлдсөн байна.


Дэн Леви мөн “Schitt's Creek” цувралын кино зохиолоор “Emmy”-н  шагналыг хүртжээ. Энэ кино нь шагналын 15 төрөлд өрсөлдөж, шилдэг инээдмийн цуврал зэрэг нийт 7 шгнал хүртсэн байна.


Харин найруулагч Николь Кэссел, Стивен Уильямс нарын “Watchmen” цуврал хамгийн олон буюу 26 төрөлд нэр дэвшиж, тус кинонд дүр бүтээсэн жүжигчин Режина Кинг шилдэг драмын эмэгтэй жүжигчний шагналын эзэн болсон бол найруулагчид мөн шагнал хүртсэн байна. 

Холбоотой мэдээ