Ачаалж байна…
Ачаалж байна…
Мөнхзул Батбаяр

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Алслагдсан болон эрсдэлт бүлгийн хүн амд хиймэл оюун ухаанд суурилсан зөөврийн рентген аппарат ашиглана.
Глобаль сангийн санхүүжилтээр, Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслөөр хиймэл оюун ухаанд суурилсан 15 ширхэг Fujifilm зөөврийн дижитал рентген аппаратыг 12 аймаг болон эрүүл мэндийн гурван байгууллагад хүлээлгэн өгсөн. Энэхүү ажлын хүрээнд “Си-Ай-Ти” ХХК төхөөрөмж хүлээн авах байгууллагуудын эмч, рентгэн техникч, инженерүүүдэд Fujifilm рентген аппаратын угсралт, тохиргоо, ашиглалт, Quri.ai хиймэл оюун ухааны систем болон хэрэглээний программ хангамж дээр ажиллах цогц нэгдсэн сургалтыг зохион байгуулсан байна.
ЭМЯ-аас төхөөрөмжүүдийг Баянхонгор, Архангай, Дорнод, Дорноговь, Завхан, Төв, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудын Нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэг, Хил хамгаалах ерөнхий газрын эмнэлэгт тус тус хуваарилжээ.
Тус систем нь зөөвөрлөхөд хялбар тул алслагдсан болон эрсдэлт бүлгийн хүн амд рентген шинжилгээг газар дээр нь хийх боломжийг олгоно. Quri.ai хиймэл оюун ухаан нь цээжний рентген зургийг богино хугацаанд боловсруулж, сүрьеэ болон уушгины эмгэгийн сэжигтэй өөрчлөлтийг илрүүлэхэд эмчийн шийдвэрийг дэмжсэнээр эрт илрүүлгийг эрчимжүүлэх, оношилгооны хожимдлыг бууруулах, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах онцгой ач холбогдолтой юм.