Хулгайн замаар нэвтэрсэн хоёр дахь иргэнээс халдвар илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-04 16:17:14

Дорнод /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгаас Дорнодод хулгайн замаар нэвтэрсэн хоёр дахь иргэнээс коронавирусний халдвар илэрлээ. 

Коронавируст халдвараас сэргийлэх УОК, Монгол Улсын Шадар сайдын тушаал шийдвэрийн дагуу хөл хорио тогтоосон үед хулгайн замаар хурдан морь авахаар Дорнод аймагт хоёр иргэн нэвтэрснээр ийнхүү эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж, аймгийн хэмжээнд шар, улаан түвшинд шилжээд байна. Аймгийн Шуурхай штабын дэргэдэх Эрүүл мэндийн албанаас сумдад болон аймгийн төвд шуурхай ажиллаж, эхний болон дам хавьтлуудыг илрүүлэн тусгаарласаар байна.


 

Холбоотой мэдээ