АНУ-д өдөрт гурван сая гаруй тун вакцин тарьж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /CNN/.
АНУ-д “COVID-19”-ийн 165 сая гаруй тун вакциныг тариад байна
гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ ням гарагт мэдээлэв.
“CDC”-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд түгээсэн 207 891 295 тун вакцины 79
орчим хувийг буюу 165 053 746 тунг
нь тарьжээ.
АНУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 3.4 сая тун вакциныг тарьсан бол өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 3.1 сая орчим тун вакцин тарьсан
байна.
Ингэснээр АНУ-ын хүн амын 32 орчим хувь буюу 106 сая гаруй хүн вакцины ядаж нэг тунг хийлгэсэн бол 61 сая орчим хүнийг /18.5 хувь/ бүрэн вакцинжуулжээ.