Төллөх малын 33,7 хувь нь төллөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ 
                                                                    Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ оны дөрөвдүгээр сарын 08-ны байдлаар аймгийн хэмжээнд 288636 эх мал төллөж  1982 ботго, 1459 унага, 2347 тугал, 162117 хурга, 121119  ишиг нийт 289024 төл хүлээн авчээ. Төллөх малын 33,7 хувь нь төллөсөн бол төл бойжилт 99 хувьтай байна.
Том малын зүй бус хорогдлоор 26 тэмээ, 627 адуу, 1225 үхэр, 8145 хонь, 11704 ямаа бүгд 21727 толгой мал хорогдсон аж.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    