"Хэтийн Хэнтийд залуусын оролцоо" өглөөний уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-09-22 21:42:44

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн оюутан залуучуудын холбоо болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Хэтийн Хэнтийд залуусын оролцоо” өглөөний уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нутгийн зөвлөл, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Хэнтий аймаг дах салбар, Улаанбаатар хот дах Хэнтий аймгийн залуучуудын холбоо, Хэнтийн мэдээ агентлаг зэрэг байгууллага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

 

Хамтын ажиллагааны хүрээнд Хэнтий аймгийн оюутан залуучуудын нутаг орныхоо хөгжилд оролцох идэвхийг нэмэгдүүлэхэд уриалах, тэдний санал санаачилгыг олон нийт болон шийдвэр гаргагчдад хүргэхэд чиглэсэн үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар тусгажээ. Мөн Хэнтий аймгийн оюутан залуучуудын оролцоо, хөгжлийг дэмжих, нутгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахад чиглэсэн үйл ажиллагааны мэдээ мэдээллийг орон нутгийн иргэдэд түгээхэд хамтран ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ