ШИЙДВЭР: Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат тээврийг туршина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-22 13:45:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр буюу “ЭйЖиВи”-г туршилтаар эхлүүлэх болжээ.


Ингэснээр тус боомтоор гарах нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэх боломж бүрдэнэ хэмээн тооцож байгаа. Уг тээврийг ирэх сарын 5-ны дотор эхлүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаныханд үүрэг болгосон байна. 


Туршилтын тээврийг цаашдаа Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод мөн нэвтрүүлэх аж. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байгаа тул Монгол Улс экспортоо нэмэх шаардлагатай бөгөөд үүнд автомат тээвэр чухал нөлөөтэй хэмээн Засгийн газар үзжээ.

Холбоотой мэдээ