Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголын Байгалийн Гэрэл Зурагчдын Нийгэмлэгээс зохион байгуулсан олон улсын уралдаанд гэрэл зурагчин М.Ганзоригийн “Түүний жигүүр дор” бүтээлийг шилдгийн шилдгээр шалгаруулав.
Уралдааны үзэсгэлэнт байгаль төрөлд Д.Баттулгын “Өвлийн шивнээ”, монгол ахуй төрөлд Л.Баяндорж “Тайгын өглөө” зураг тэргүүн байр эзэлжээ.
“Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2026” олон улсын уралдааны шилдэг 42 бүтээлийг сорчлон “Норпэй” галерейд үзэсгэлэн гаргаж, олны хүртээл болгоод байна.
Тав дахь жилдээ зохион байгуулж буй, 50 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд монгол орны нутаг дэвсгэрт 2025-2026 онд авсан гэрэл зургуудыг монгол ахуй, зэрлэг амьтан, агаарын буюу дроноор авсан гэрэл зураг, байгаль гэсэн ангиллаар бүтээлийг шалгаруулжээ. Уралдаан нь зурагчдын онцгой авьяас, уран бүтээлийн сэтгэлгээгээр монгол ахуйн өвөрмөц гоо сайхныг илэрхийлэх зорилготой юм.