БАЯНХОНГОР: Өсвөрийн харваачид улсад тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-06-30 11:23:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний сурын Хүндэт мэргэн Т.Батмөнхийн нэрэмжит Үндэсний сурын 2022 оны Улсын аварга шалгаруулах харвуул тэмцээн Говь-Алтай аймагт болж, Баянхонгор аймгаас өсвөрийн 19, насанд хүрэгч 36 харваач оролцов. 

Тус тэмцээнд аймгийн БТСГ-ын Үндэсний сур, Байт харвааны дасгалжуулагч багш Б.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай өсвөрийн баг тамирчид ганцаарчилсан харваанд мөнгө 2, хүрэл 3 хүртжээ. Харин багийн төрөлдөө Тэргүүн байр эзэлж, 2022 оны өсвөрийн Улсын аварга баг болсон байна.

Мөн тус тэмцээний Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн хана харваанд Аймгийн гарамгай харваач А.Пүрэвжав дөрөвдүгээр байрт, Эрэгтэйчүүдийн хасаа харвааны төрөлд спортын дэд мастер Э.Алтангэрэл дөрөвдүгээр байрт шалгарчээ. Харваач Э.Алтангэрэл, Б.Доржвандан, С.Тогоохүү нар тус тэмцээний үеэр Үндэсний сурын спортын мастерын цолны болзлыг биелүүлсэн байна.

Холбоотой мэдээ