БАЯН-ӨЛГИЙ: 6 настай хүүхдийг зөвхөн харьяа тойргийн сургуульд оруулна

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-19 14:21:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид орох 6 настай хүүхдүүд 2022-2023 оны хичээлийн жилээс зөвхөн өөрийн харьяа хамран сургах тойргийн сургуульд орно гэж аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас мэдэгдлээ.

Энэ шийдвэр нь хүүхдийн цэцэрлэгт мөн хамаарах аж.

Одоогийн байдлаар тойргийн сургуулиудад иргэний бүртгэл мэдээллийн хаягаар нь хүүхдийн нэр очиж бүртгэлээ хийсэн байгаа. Иймээс эцэг эхчүүд  энэ сарын 19-ний өдрөөс 25-ны хооронд www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний нэгдсэн систем рүү орж баталгаажуулалт хийх ёстой байна.

Харин хүүхдүүдээ хувийн сургуулиуд болон үндэсний хөтөлбөрөөр сургалт явуулдаг Өлгий сумын лаборатори 2 дугаар сургуульд өгөх эцэг эхчүүдийн хувьд харьяа хамран сургах тойргийн сургууль дээр очиж хасуулах боломжтой ажээ.




Холбоотой мэдээ