СҮХБААТАР: Булаг, гол орчмоос 7 тонн хог цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-13 12:38:12

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Монгол орноо хогноос салгая” аян тус аймагт өрнөж байна. Өлзийт булаг, Баруун-Уртын гол, Хавиргын булгийн ойр орчмыг цэвэрлэж нийт долоон тонн хогийг цэвэрлэжээ. Мөн зарим булгийн эхийн хашаа хамгаалалтыг сэргээн засварласан байна.

Уг ажлыг БОАЖ-ын Сайдын албан даалгаврын хүрээнд аймгийн БОАЖГ-аас сумдын ЗДТГ-ын албан хаагчид, нутгийн иргэд, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийжээ. Цэвэрлэгээний ажилд давхардсан тоогоор 200 орчим иргэн оролцсон байна.


Наран сумын нэгдүгээр багийн нутагт байх Өлзийт булаг нь 3000 метр урсацтай. Харин Онгон сумын Хавиргын булаг нь 4000 метр урт урсдаг бөгөөд булгийн ус тусгай цоргоор жилийн дөрвөн улиралд урсаж байдгаараа онцлог. Булгийн хашаа хамгаалалт нь 2 га талбайг эзэлдэг.

Булаг, усаа хайрлан хамгаалж хог хаягүй байхыг БОАЖГ-аас уриаллаа. Учир нь хүмүүс олноор цуглардаг гэдэг утгаараа булаг, голын дагуу хогны бөөгнөрөл үүсэх нь хамгийн их байгаа аж.

 

Холбоотой мэдээ