Ачаалж байна…
Ачаалж байна…
Буянаа Ламжав

НЬЮ-ЙОРК, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /Kazinform/. Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду тамирчны замналдаа 986 дахь гоолоо оруулснаар 1000 гоолын босгод хүрэхэд 14 гоол дутуу боллоо. Тэрбээр арваннэгдүгээр сарын 20-нд Саудын Арабын Жидда хотод болсон тоглолтын үеэр гоол оруулсан боловч түүний “Аль-Наср” баг “Аль-Ахли”-д 1:3-аар хожигджээ.
К.Роналду тоглолтын 14 дэх минутад гоол оруулснаар “Аль-Наср” баг тоглолтыг тэргүүлж эхлэв. Үүнээс дөрвөн минутын дараа тэрбээр торгуулийн цохилт гүйцэтгэсэн боловч бөмбөг хаалганы шонг оножээ.
Харин “Аль-Ахли”-гийн Вендерсон Галено эхний үеийн нэмэлт цагт тооны харьцааг тэнцүүлэв. Улмаар Иван Тони торгуулийн цохилтоос, Рожер Ибаньез тоглолтын гурав дахь гоолыг оруулснаар “Аль-Ахли” 3:1-ээр хожлоо. “Энэ бол манай багийн онцлог” гэж тоглолтын шилдэг тоглогчоор шалгарсан “Аль-Ахли”-гийн хамгаалагч Мерих Демирал хэлсэн байна.
Энэ тоглолтын дараах байдлаар “Аль-Наср” 12 тоглолтоос 28 оноо авч, лигийн хүснэгтийн гуравдугаарт бичигдэж, тэргүүлэгч “Аль-Хилал”-аас хоёр оноогоор хоцорч байна. Харин “Аль-Ахли” 24 оноотойгоор дөрөвдүгээр байр руу дэвшлээ.