Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

РОМ, 2026 оны арваннэгдүгээр сарын 22 /ТАСС/. Италийн Турин хотод болж буй Мэргэжлийн теннисчдийн холбооны /АТР/ улирлын Хаалтын тэмцээний хагас шигшээ тоглолтод Оросын теннисчин Даниил Медведев Германы тамирчин Александр Зверевт 7:6 (7:0), 6:4 харьцаагаар хожигдлоо.
Одоо А.Зверев Испанийн теннисчин Карлос Алькарастай аваргын төлөө тоглоно. Харин Медведев Хаалтын тэмцээний хасагдах шатанд дөрөв дэх удаагаа шалгарч тоглолоо. Тэрбээр 2020 онд түрүүлсэн бол 2021 оны тэмцээний финалд Зверевт, 2023 оны тэмцээний хагас шигшээд Италийн Я.Синнерт хожигдсон юм.
Өдгөө 30 настай Д.Медведев ATP холбооны чансаанд тавдугаарт бичигдэж байгаа юм. Тэрбээр Их дуулгын тэмцээнүүдийн финалд 5 удаа шалгарч байсан бөгөөд 2021 оны US Open тэмцээнд түрүүлжээ. Мөн 2022 онд дэлхийн чансааг 16 долоо хоногийн турш тэргүүлж байв. Оросын шигшээгийн бүрэлдэхүүнд АТР холбооны цом, Дэвисийн цомыг хүртжээ.
Өдгөө 29 настай А.Зверев дэлхийн чансааг тэргүүлж байгаа бөгөөд ганцаарчилсан төрөлд ATP холбооны ивээл дор болдог тэмцээнүүдэд 26 удаа түрүүлжээ. Их дуулгын хоёр тэмцээнд түрүүлснээс гадна 2018 ба 2021 онуудын улирлын Хаалтын тэмцээнүүдэд аваргалсан байна. Мөн Токиогийн Олимпын наадмын ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртжээ.
Энэ улирлын Хаалтын тэмцээн Италийн Турин хотноо энэ сарын 16-22-нд хатуу гадаргуутай талбайд болж байгаа бөгөөд 2025-2026 оны улиралд хамгийн олон оноо авсан 8 шилдэг теннисчин ганцаарчилсан төрөлд өрсөлдөж байна. Өнгөрсөн онд аваргалсан Италийн Янник Синнер өвдөгний гэмтлийн улмаас энэ удаагийн тэмцээнд оролцсонгүй.
Оросын теннисчдээс Николай Давыденко (2009), Даниил Медведев (2020) нар тус тэмцээнд түрүүлж байв.