Алба хаагчид Хөвсгөл нуурт 100 гаруй удаагийн шумбалт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2022-09-19 10:19:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран Хөвсгөл нуурт “Гүний усны шумбалтын сургалт, дадлага”-ыг энэ сарын 13-19-нд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.


Сургалтыг танхим болон дадлага гэсэн хоёр төрлөөр явуулж, ОБЕГ, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отряд, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Орхон, Архангай, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 30 орчим алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид хамтран 10-25 метрийн гүнд 30 цагийн 100 гаруй удаагийн шумбалт хийж, туршлага солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Холбоотой мэдээ