ХӨВСГӨЛ: Хилчин танхим байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-01-26 16:24:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хилийн цэргийн 0257 дугаар анги Хөвсгөл аймгийн хилийн сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзалт зохион байгуулж,  энэ онд хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөсөн байна.  Хил хамгаалах байгууллагын түүхт  90 жилийн ойн хүрээнд сургуулийн насны сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Цагаан-Уул, Баянзүрх, Цагааннуур, Ханх, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуулиудад “Хилчин” танхим байгуулахаар болжээ.


Хилийн цэргийн 0257 дугаар ангийн дайчид хилийн амгалан тайван байдлыг хангуулж, хил дамнасан малын хулгай, хилийн хориотой бүсэд ан ав хийх зэрэг зөрчлийг таслан зогсоож үүргээ нэр төртэй биелүүлж байгаад Засаг дарга нар баяр хүргэлээ. Цаашид улсын хил хамгаалалт, хилчдийн нийгмийн асуудлыг дэмжиж, хамтран ажиллана гэдгийг энэ үеэр хэлж байлаа.

 

 

 

 

Холбоотой мэдээ